Бидний тухай

Бидний тухай дэлгэрэнгүй мэдээлэл

Бид монгол буддын шашны уран бүтээлчид юм

Манай компанийн үйл ажиллагаа 2004 оноос анх эхэлж, тухайн үед Бурхан шүтээн
болон Монголын өв соёл, аж ахуйн байдлыг илтгэн харуулсан Монгол зураг буюу
зураасан зургаар дагнан бүтээлээ туурвиж байжээ. Түүнээс хойш Бурханы шуумал
баримал, хөшөө, металл хэвлэмэл шашны ном, судар, сургааль, сац суварга гэх мэт
Буддын шашны дуусашгүй их өв соёлын бүтээлүүдийн залгамж халааг үргэлжлүүлэн,
түмэн олонд дэлгэрүүлэх үйлсэд оролцож байна. Он цаг ээлжилхийн хирээр урлаачдын ур
ухаан, сүсэг сэтгэлээр бүтсэн бүтээл бүр улам арвижин түүхийн нэг цаг үед мөрөө үлдээж
буй.

Бид шүтээн урлалын олон жилийн туршлагатай мэргэжлийн баг!

Бид шүтээн урлалын олон жилийн туршлагатай мэргэжлийн баг бөгөөд хувь хүн болон албан байгууллагуудын захиалгаар Бурханы зураг, Бурханы шуумал баримал, сүм хийдийн шүтээн, сац суварга тэргүүтэй бүтээж, уран баримал, уран зураг, сийлбэр гэх мэт дүрслэх урлагийн бүхий л бүтээл ба хуучны Бурхан шүтээнийг сэргээн засварлаж сүсэгтэн олны горьдлогыг ханган урлаж байна.

Бид шүтээн урлалын олон жилийн туршлагатай мэргэжлийн баг!

Эрдэнэдалайгийн Ууганбаяр

Бидэнтэй холбоо барина уу?

Бидний хамгийн сүүлийн үеийн бүтээл, төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбоо бариарай

© Ачит Гүн Гэгээ ХХК | Designed by WebMaster.mn